Цаг үеийн
“Хачгаар дамжих халдварын оношилгоо, урьдчилан сэргийлэлт” олон улсын зөвлөгөөн боллоо
1353

“Хачгаар дамжих халдварын оношилгоо, урьдчилан сэргийлэлт” олон улсын зөвлөгөөн 2019 оны 04-р сарын 04-05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болж өндөрлөлөө.

Уг зөвлөгөөнийг Монгол улсын талаас Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын талаас Эрхүү хот дахь Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ХӨСҮТ, Аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөний үеэр хачигт халдварыг ФХУ, Бодит цагийн полимеразын гинжин урвалын аргаар оношлох лабораторийн оношилгооны дадлага сургалт боллоо.

Зөвлөгөөнөөс Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн шинжилгээ, оношилгооны баазыг түшиглэн “Хачигт халдварын судалгааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter