ЗӨСТ
Галзуу өвчний тархвар зүйн тандалт судалгаа хийлээ
1229

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 03-р сарын 27-30-ны хооронд 3 хоногийн хугацаанд Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумын нутагт галзуу өвчний тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгааны үеэр “Галзуу өвчний хяналт, сэргийлэлт, авах арга хэмжээний тухай” сэдэвт сургалтыг Хан-Уул дүүргийн Туул тосгоны, Багануур дүүрэг, Эрдэнэ, Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад, “Зоонозын халдварт өвчний ерөнхий ойлголт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт 2 цагийн сургалтыг Улаанбаатар хотын дүүргүүдийн Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудад хийлээ. Мөн галзуу өвчний тандалтын асуумж судалгааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 141, Багануур дүүргийн 190, Төв аймгийн Эрдэнэ сумын 130, Баяндэлгэр сумын 142 нийт 603 иргэнээс авч, галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх санамж хуудсыг тараалаа.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter