ЗӨСТ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сургалт хийлээ
752

2019 оны 04-р сарын 05, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Хачигт халдвараас сэргийлье” сэдэвт сургалт хийж, шалган туслах ажлыг зохион байгууллаа. Тус сургалтад Энхийн хүслэн, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 19 эмч, ажилчид хамрагдсан. Мөн эрүүл мэндийн төвүүдийн нөөцийн бэлэн байдлыг ЭМС-ын А/161 тушаалд тусгагдсан стандартын дагуу шалгаж, хамгаалах өмсгөлийг зааврын дагуу өмсөж, тайлах дадал эзэмшсэн эсэхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

 

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter