ЗӨСТ
Архангай аймгийн бүх сумдын удирдлагуудад сургалт зохион байгуулав
760

Архангай аймгийн 19 сумын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарт 04-р сарын 12-ны өдөр Гамшгаас хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа. Тус сургалт, дадлагад Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс  “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, засаг захиргааны байгууллагаас авах арга хэмжээ” сургалт хийлээ.Мөн сургалтаар ой хээрийн түймэр унтраах, багаж хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, үер усны осол, хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах хууль, дүрэм журам сэдвээр 5 цагийн танхимын болон дадлагын сургалт явууллаа. Тус сургалтад 98 удирдах албан тушаалтан хамрагдав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter