ЗӨСТ
“Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аяны хүрээнд ажиллалаа
956

ЗӨСҮТ-ийн 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн 2б/164 тоот албан  бичгийн дагуу Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 08-12-ны өдрүүдэд “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аян зохион байгуулан ажиллалаа. Тус аяны хүрээнд Хөвсгөл  аймгийн  “Гэр бүлийн радио, FM 104.5”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг жилийн турш хачигт халдвараас  урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд тогтмол мэдээллэх ажлыг хэрэгжүүлж, 2019 оны 04-р сарын 16-ны өдрийн өглөөний “Радио жиргээ” шууд нэвтрүүлэгт “Хачгаар дамжих халдварын байгалийн голомт, урьдчилан сэргийлэх” сэдвээр оролцлоо. Мөн Хөвсгөл аймгийн сургууль ,цэцэрлэгийн эмч нарт мэдээлэл түгээн, Хөвсгөл аймгийн Номин, Тэвхэн Нар, Байгаль ээж зах, Далай ээж худалдааны төвүүд, Тээвэр зохицуулалтын газар, Мөрөн сум, Хаан банк, Нэгдсэн эмнэлэг  нийт 9 цэгт газруудад хачгаар дамжих халдвараас сэргийлэх санамж хуудсыг байршуулав.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter