Цаг үеийн
“Инээмсэглэл-Эерэг хандлага” спортын наадам боллоо
1262

2019 оны 04-р сарын 19, 21-ний өдрүүдэд Эрүүл Мэндийн Яамны харьяа тусгай мэргэжлийн төвүүдийн дунд нөхөрсөг спортын тэмцээн боллоо. Уг тэмцээн нь төвүүдийн ажилтнуудын хамт олонч байдлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог.

Спортын 4 төрөлт уг тэмцээнд Эмгэг Судлалын Үндэсний Төв, Зооноз Судлалын Үндэсний Төв, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Геронтологийн Үндэсний Төвүүд оролцон эвлэлдэн нэгдэж хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан оролцож Зоонозын өвчин судлалын үндэсний төв шилжин явах цомын эзэн боллоо.

  • Ширээний теннис (эрэгтэй) – I Байр
  • Ширээний теннис (эмэгтэй) – II байр
  • Гар бөмбөг (эмэгтэй) – II байр
  • Сагсан бөмбөг (эрэгтэй) – I байр
  • Сагсан бөмбөг (эмэгтэй) – I байр

Хамтран оролцсон байгууллагууддаа спортын өндөр амжилт хүсье.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter