ЗӨСТ
Архангай аймгийн  ЗӨСТ гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцлоо
554

Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны төлөвлөгөөний дагуу 2019 оны  04-р сарын 17-20-ний өдрүүдэд Ихтамир сумад гамшгаас хамгаалах иж бүрэн  сургуулилт боллоо. Тус гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож, сумын онцгой комисс, штабын бүрэлдэхүүн 26 хүн, мэргэжлийн ангийн 87 хүнд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, гамшгаас хамгаалах штабын хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр хичээл зааж, санамж, зурагт хуудсаар  ханган  газар хөдлөлт, ой хээрийн түймэр, хүн, малын боом өвчнөөр цагийн байдал зарлан дадлага сургууль хийлээ. Хүн малын боом өвчний үед хүн мал эмнэлгийн хамтын ажиллагаа хээрийн эмнэлэг дэлгэн үзүүлэх сургууль  зохион байгууллаа. Мөн марш тактикийн сорил тэмцээнд 7 баг оролцон  саадтай зурвас, луужин ашиглан цэг олох, асуулт хариулт, анхны тусламж, химийн норматив, ой хээрийн түймэр унтраах 6 цэгт даалгавар гүйцэтгэв. Хүн малын гоц халдварт өвчний илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт сэдвээр асуулт хариултын тэмцээн явагдав.

Арханайг аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter