ЗӨСТ
Дундговь аймгийн Баянжаргалан сумад хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
552

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 15-19-ний өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт  судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг тандалтаар бэлчээр болон малаас хачиг хайгуулдаж цуглуулж, шинжилгээнд хамруулж байна. Мөн хачгаар дамжих халдварт өвчний талаарх хүн амын мэдлэг хандлагыг үнэлэхээр иргэдээс  асуумж судалгаа авч, хачгаар дамжих халдварын тархалтыг тогтоохоор  52  хүнээс шинжилгээ авлаа. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад “Уламжлалт хамгаалах өмсгөлийн стандарт, хэрэглээ”, “Зоонозын халдварын байгалийн голомт Дундговь аймагт”, “Галзуу өвчний дархлаажуулалт”, “Хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц авах аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулан, ЕБС-ын бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүд, багш нарт “Галзуу өвчнөөс сэргийлье”, “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” сурталчилгааны киног үзүүлэн, галзуу, хачгаар дамжих халдвар, бэтэг зэрэг зоонозын өвчнөөс сэргийлэх санамж хуудас тараалаа.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter