ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг хийлээ
734

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны 04-р сарын 16-21-ний өдрийн хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт 5 хоногийн хугацаанд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг тандалтаар бэлчээр болон малаас хачиг цуглуулж, эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг хандлага эрсдэлийг үнэлэх асуумж судалгааг авч, 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц дээжлэв. Мөн Мөнгөнморьт сумын дунд сургууль, сургуулийн дотуур байрны сурагчдад “Хачгаар дамжих халдварын эрсдэл, хор нөлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр сургалт хийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн ажиллалаа.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter