ЗӨСТ
Шувууны томуу болон хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын хайгуул шинжилгээ хийлээ
918

Говь-алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 04-р сарын 16-18-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт 2 хоногийн хугацаанд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон, нүүдлийн шувуудын ажиглалт  тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг тандалтаар бэлчээр болон малаас хачиг цуглуулж, эрсдэлт бүлгийн 50 иргэнээс мэдлэг хандлага эрсдэлийг үнэлэх асуумж судалгааг авлаа. Завхан гол болон Гэгээн нуур орчмоор нүүдлийн шувууны ажиглалт хийхэд нийт 5 зүйлийн (итэлсэн цахлай, гангар хун, хондон ангир, бор галуу, тураг гогоо)  281 шувуу тоологдлоо. Нүүдлийн шувуудын ажиглалт судалгаагаар үхсэн шувууны сэг зэм олдсонгүй.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter