ЗӨСТ
Боом, холерын хяналтын шинжилгээ хийлээ
592

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу боом, холерын хяналтын шинжилгээг Баянхонгор сумын “Ганбогд” мах түүхий эдийн зах, жимс хүнсний ногооны мухлагууд, 4-р арван жилийн үдийн цайны гал тогоо, аймгийн төвийн  VIII, IX, X, XI, XII, XIII, XIV  цэцэрлэгийн гал тогоо, аймгийн төвийн VII, VIII, IX, X, XI ус түгээх байгууламж , Түйн гол, Оготнотой булаг, “Мандухай” жуулчны бааз, Эрдэнэцогт сумын Дорнодын булан, Хужрын голын ам, Хүрэн гозгор, Майнтын голын дунд, Урт нарийний гол, Бүргэдийн улааны ам, Шар хад зэрэг газруудаас 12 төрлийн 478 нэгж материалыг цуглуулан нян судлал, бичил харах шинжилгээг хийж байна. 2019 оны 04 сарын 18-ны 20 цагт аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас ирсэн хүний боом өвчний сэжигтэй дуудлаганд Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд ажиллаж, лабораторийн шинжилгээгээр боом өвчин биш болохыг тодорхойлов.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.26

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter