ЗӨСТ
Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
475

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 18-21-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир сумын нутагт хийлээ. Дээрх сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 17 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас Der.nuttalli зүйлийн хачиг дээжлэв. Голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч, судалгаан дээр үндэслэн хачигт хазуулсан өгүүлэмжтэй 20 хүнээс цус авч ийлдсийг ялгаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатит шинжлүүлэхээр хүргүүллээ. Мөн голомот нутгийн ард иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж, зурагт хуудас тараан сурталчилгаа хийв.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter