Цаг үеийн
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар халдвартын хээрийн эмнэлэг дэлгэлээ
1541

2019 оны 04-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нийслэлийн ЗДТГ, ОБЕГ-тай хамтарсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн мэргэжлийн анги нэг баг болон ажиллаж, “Хүй долоон худаг”-т халдвартын хээрийн эмнэлгийг дэлгэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулах бэлэн байдлыг хангах тус сургуулийг “Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн хүнийн өвчлөл”-ийн хариу арга хэмжээний жишээн дээр үзүүлж, халдвартын эмнэлгийн 3 урсгалыг бодитойгоор байгуулж, 15 нэгжид ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн 80 гаруй эмч мэргэжилтэн, 9 автомашин, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter