Цаг үеийн
Зайн сургалт зохион байгууллаа
816

Хачигт халдварын улиралчилтай холбогдуулан тус төвөөс “Хачгаар дамжих халдварын төлөв байдал, оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, 20 аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвүүдийн тархвар судлаач, эмнэл зүйч эмч зэрэг нийт 130 гаруй эмч мэргэжилтнүүд ороцлоо. Сургалтаар “Хачгаар дамжих халдварын тухай ерөнхий ойлголт, төлөв байдал, тархвар судлал”, “Хачгаар дамжих халдварт өвчний лабораторийн оношилгоо”, “Хачгаар дамжих халдварт өвчний эмнэлзүй” зэрэг сэдвүүдээр ЗӨСҮТ болон ХӨСҮТ-ийн мэргэжлийн багууд мэдээлэл хийлээ. Сургалтын төгсгөлд нээлттэй ярилцлага өрнүүлж орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн асуултад хариулж холбогдох заавар зөвлөгөө өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter