ЗӨСТ
Сэлэнгэ ЗӨСТ нээлттэй хаалганы өдөрт оролцлоо
560

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг 2019 он 04-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ ОУХТ-д зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв иргэдэд “Зоонозын халдварт өвчнүүд” сэдвээр эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хийж, санамж хуудас тараан ажиллалаа. Мөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулан хачигт энцефалитын вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийлээ.

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter