ЗӨСТ
Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
600

Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг 2019 оны 04-р сарын 28-аас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт хийлээ. Уг шинжилгээгээр дээрх сумын нутаг дэвсгэрт хачиг их тархалттай биоптопыг сонгон 7 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас 371 Der.nuttalli зүйлийн   хачиг дээжлэв. Мөн голомтот   нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч судалгаан дээр үндэслэн хачигт хазуулсан өгүүлэмжтэй 15 хүнээс цус дээжлэн ийлдсийг ялгаж, лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Тус голомтот нутгийн ард иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж санамж хуудас тараан сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter