НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 504 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 82(16.3%) галзуугийн эрсдэлд өртсөн, 409(81.1%) хачигт халдвар, 4(0.8%) боом, 3(0.6%) тарваган тахал, 2(0.4%) хумхаа, 1(0.2%) ям, 2(0.4%) денги, 1(0.2%) бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.