ЗӨСТ
Сумдад халдваргүйтгэл хийлээ
656

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх улирлын гэрээт халдваргүйтгэлийг хийлээ. Мөн Хүрмэн сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хувийн аж ахуй нэгжүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Дээрхи сумдад нийт 2100 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн. Мөн эрүүл мэндийн төвүүдийн нөөцийн бэлэн байдлыг ЭМС-ын А/161 тушаалд тусгагдсан стандартын дагуу шалгаж, хамгаалах өмсгөлийг зааврын дагуу өмсөж, тайлах дадал эзэмшсэн эсэхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд зоонозын халдвараас сэргийлэх яриа таниулга хийж, санамж хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter