ЗӨСТ
Сумдын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад сургалт хийлээ
786

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон Цагаан дэрс заставын бие бүрэлдэхүүнд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт тус бүр 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Өмнөговь аймгийн зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тухай мэдээлэл, зоонозын халдварт өвчнүүдийн сүүлийн үеийн мэдээлэл, хачгаар дамжих халдварууд түүнээс хэрхэн сэргийлэх, нэг удаагийн хамгаалах өмсгөл өмсөх, тайлах дараалал, ариутгал халдваргүйтгэлийн тухай зэрэг сэдвээр онол дадлага хослосон сургалт  хэлбэрээр явуулан 49 эмч, ажилчдыг хамрууллаа. Мөн сумдын эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалган зааварчилгаа өгөн зоонозын халдвараас сэргийлэх санамжаар хангалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter