Онцлох
“Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар болж байна
752

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2009 оноос ХБНГУ-ын Бундесвергийн микробиологийн хүрээлэнтэй тарваган тахал, хачгаар дамжих халдварын судалгааг хийж хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтнүүдийг сургах, хурал семинарт харилцан оролцож, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн.

ХБНГУ-ын Бундесвергийн микробиологийн хүрээлэн, тус төвийн хамтын ажиллагааны хүрээнд Герман-Төв Азийн хамтын ажиллагаатай орнуудын зоонозын халдварт өвчний талаарх энэхүү семинарыг Монгол улсад зохион байгуулж байгаа нь монголын талын оролцоог нэмэгдүүлсэн олон эмч, мэргэжилтэнд туршлага судлах шинэ мэдээлэл сонсох боломжийг олгосон хурал болож байна.  Энэхүү цуврал  семинар нь өнгөрсөн 4 дүгээр сард Тажикистан, Казахстан улсад Бундесвергийн микробиологийн хүрээлэн, Роберт Кохын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж ЗӨСҮТ-ийн захирал, мэргэжилтнүүд оролцcон.

Өнөөдрийн энэ хуралд ХБНГУ, Казахстан, Тажикистан, Монгол  улсын мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож эдгээр улс орны зоонозын зарим өвчний бодит төлөв байдал, судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэн цаашид хамтран ажиллах боломж, төслөө хэлэлцэх юм.

Тус хурал нь Төв Азийн зарим улс орны мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, зоонозын өвчний оношилгоо эмчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлэх, биохамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх цаашид хийх ажлынхаа  чиглэл тогтоох зорилготой юм.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.22

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter