ЗӨСТ
Эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа
784

2019 оны 06-р сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх  бэлэн  байдлыг хангуулах, ЭМС-ын 2019 оны Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 11 дүгээр албан  даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн  эмч, тусгай мэргэжилтнүүдэд  сургалт зохион байгууллаа.

Мөн тарваган тахал өвчний байгалийн голомт, тарваган тахал өвчний тархвар судлал эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт, халдваргүйтгэл, сорьц дээжлэлт, МУ-ын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмыг хэрэгжүүлэх сэдвээр сургалт хийлээ. Цаашид аймгийн тарваган тахлын байгалийн голомтын тархалт, төлөв байдал тарваган тахал өвчний дархлаажуулалт, зоонозын халдварт өвчний яаралтай тусламжийн бэлэн байдал хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах ажлын байрны сургалт, дадлага хийх мэдээлэл сурталчилгааны чиглэлээр цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлөө.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.06.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter