Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07-р сарны 01-ээс 07-р сарын 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.
Дархлаажуулалтад:
- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
- Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
- Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
- Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.
Нийтлэгдсэн огноо: 2019.06.19