ЗӨСТ
‘Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ’ сэдэвт сургуулилт боллоо
975

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 06-р сарын 24-25 ны өдрүүдэд Тэс сумын Шар суурь боомтод ОХУ-тай хамтарсан ‘Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ’ сэдэвт сургуулилт амжилттай зохион байгууллаа. Уг сургуулилтын зорилго нь хилийн нэвтрэх цэгт тарваган тахал өвчин гарсан үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, хээрийн лабораторийг хэрхэн зохион байгуулан ажиллуулах байлаа. Хамтран ажилласан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хил хамгаалах газар, Гаалийн газар, Байгаль орчин, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тэс сумын Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн төв, тарваган тахлын голомт бүхий 4 сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар, хамт олонд талархал илэрхийлье.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо. 2019.06.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter