ЗӨСТ
Чулуут сумд тарваган тахлын гүнзгийрэл тандалт шинжилгээ хийлээ
1018

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 06-р сарын 10-28-ны хооронд Чулуут-Хануйн цурав, Өлзийт гол болон Хүрмийн өр голомтод тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор тарваган тахал өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас мэрэгч амьтан олборлон амьтны үс ноолуур, нүхний амсраас шимэгч цуглуулан махчин шувууны хөдөлгөөнийг хянан гулигдас дээжиллээ.

Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн иргэдээс тарваган тахал өвчний асуумж судалгаа авч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж тараан сурталчилав.

Шинжилгээнд дээжилсэн сорьцыг нян харах, нян судлал, биологийн уламжлалт аргаар шинжилснээс гадна тарваган тахлын хурдавчилсан тест, хурдавчилсан оношилгооны Quick Mobile машин ашиглан лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter