ЗӨСТ
Туршлага судаллаа
743

Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд 2019 оны 06-р сарын 22-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол хот дахь Монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Шилийн гол аймгийн Засгийн ордны дарга, Олон улсын Монгол эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, олон улсын Монгол эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Багийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга, эмч нар оролцож, тус эмнэлгийн амбулатори, эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасаг болон халдварт өвчнөөс сэргийлэх тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter