ЗӨСТ
Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
826

Дундговь аймгийн  Зоонозын өвчин судлалын төв нь  тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт  шинжилгээг  2019 оны 06-р сард Дундговь аймгийн Цагаандэлгэр  сумын нутагт  хийж гүйцэтгэв. Тус шинжилгээнд Цагаандэлгэр сумын 36000 га талбайг хамруулан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас бүүрэг цуглуулан холбогдох судалгааг хийлээ.

Мөн тус нутгийн 14 өрхийн 43 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдэлийн судалгаа авч, 56 хүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 3 төрлийн сурталчилгааны хуудас 96 ширхэг тараан, сумын ЭМТ-ийн уламжлалт хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг үзэн зөвлөмж өгч ажиллалаа.

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгч нийт материалыг лабораторийн шинжилгээнд хамруулан нян харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ хийгдэж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter