Онцлох
Увс аймагт ОХУ-тай хамтарсан хил дагуух тандалт судалгааны ажлыг эхлүүллээ
1684

Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран хил дагуух зоонозын халдвар, тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг 2019 онд Увс аймагт хийж гүйцэтгэхээр төлөвлөж, хамтарсан тандалт судалгааны багийг 2019 оны 07-р сарын 16-ны өдөр илгээлээ. Уг үйл ажиллагааны үеэр тус төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, хүрээлэнгийн захирал С.В.Балаханов нар оролцож, өмнөх хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Эрхүү хотод тохиолдсон үерийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулж төвийн болон орон нутгийн ЗӨСТ-ийн нийт ажилчдын цуглуулсан хандивыг гардуулан өгч, эмгэнэл илэрхийллээ.

Нийтлэгдсэн огноо: 2019.07.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter