Ажлын байрны зар
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
762

Ажлын байр: Дэд захирал

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төвийн ерөнхий захирлын шууд удирдлагад ажиллаж үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар захирлыг өдөр тутмын мэдээллээр хангах;
  • Холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд төвийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллах;
  • Байгууллагын болон салбарын хэмжээнд үндсэн мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэх;
  • Байгууллагын болон салбарын ойрын болон хэтийн төлөвлөлт, эрх зүйн баримтын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Төвийн алба, тасгуудын үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулж үйл ажиллагааны үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  • Халдвар хариуцсан мэргэжлийн баг, комисс, хороо зэрэг байнгын болон байнгын бус ажлын хэсгүүдийг ахалж ажиллах бөгөөд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, удирдан зохион байгуулах;
  • Төвийн ерөнхий захирлын эзгүйд тодорхой асуудлын хүрээнд орлон ажиллах;
  • Төвийн үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлэх, ажилчдыг удирдан чиглүүлэх манлайлах, хамт олныг зөв зохион байгуулах, удирдах албаны болон байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж хууль эрх зүйн хүрээнд ажиллуулах;
  • ЗӨСТ-үүд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудыг эрхлэх асуудлын хүрээнд мэргэжил аргазүй, хууль эрхзүй гэх мэт бүх талын мэдээ, мэдээллээр хангаж үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Төвийн бүтэц, алба, тасаг, аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн үйл ажиллагааны чиглэл, дотоод журам, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
  • Гадаад, дотоодын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх, туршлага солилоцох зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулах,харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ боловсруулах

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
  • Магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Удирдлагын чиглэлээр магистр, мэргэшүүлэх дипломын болон сертификатын сургалтад хамрагдсан байх

Ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай
  • Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ /байгаа бол/
  • Намтар 3 үеийн
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/ 

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2019 оны 08-р сарын 01-ний өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99757511 /Хүний нөөцийн менежер/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter