ЗӨСТ
Молекул биологийн хурдавчилсан оношилгооны ажлын байрны сургалт зохион байгууллаа
914

Хачгаар дамжих халдварыг орон нутагт оношилж, илрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хүсэлтээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн  нян судлагч их эмч Б.Бямбажав, генетикч Б.Нацагдорж нар 2019 оны 07-р сарын 17-18-ны өдрүүдэд  фермент холбоост урвал, молекул биологийн “Quick mobile”  машины хурдавчилсан оношилгоогоор ажлын байран дахь дадлагажих сургалт зохион байгууллаа.

Сургалтад лабораторийн 6 ажилтан хамрагдаж, ийлдэс судлалын оношилгооны ELISA  урвал, молекул биологийн  хурдавчилсан оношилгооны “Quick mobile” машины ажиллах  зарчим, техник ажиллагаа оношилгооны үр дүнд дүгнэлт хийх зэрэг орчин үеийн  аргад суралцаж, цаашид орон нутагт молекул биологийн болон ийлдэс судлалын шинжилгээ хийх боломж бүрдлээ.

Сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан үндэсний төвийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter