Цаг үеийн
Хил орчмын бүс дэх зоонозын халдварын эрсдэлийг тогтоох тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ
841

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Бичигт” боомт орчим тархсан мэрэгч амьтны зүйлийн бүрдэл, тархалтыг тогтоох, Монгол улс болон БНХАУ-ын хилийн бүс орчмын зоонозын халдварын тархалтыг судлах зорилгоор 2019 оны 06-р сарын 20-30-ийг хооронд  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ.

Судалгаанд нийт 34000 га талбайг хамруулж, нийт 56 амьтан олзворлон 292 дээж материал цуглуулан ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторит шинжилгээ хийгдэж байна. Мөн тухайн нутгийн оршин суугчдаас эрсдэлт бүлгийн хүн амыг сонгон зоонозын халдварт өвчний талаарх асуумж судалгаа авч, мэдлэг хандлагыг тогтоолоо.

Эрсдэлийг бууруулах чиглэлээр Хилийн заставын анги, тус сумын ЭМТ-ийн  эмч, мэргэжилтнүүдэд зоонозын халдварын талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter