ЗӨСТ
Өмнөговь аймагт байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ
710

2019 оны тандалт судалгааны календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын зарим нутаг дэвсгэрийг хамруулан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, тоошил, экологи популяцийн судалгаа хийх, лабораторын шинжилгээнд хамруулах, голомтот нутгийн малчин ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт яриа таниулга хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх зорилт тавин ажиллалаа.

Шинжилгээнд нийт 63000 га талбайг хамруулж, лабораторид нийт 536 сорьц материал дээжлэн нян судлалын шинжилгээ хийхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох зоонозын халдварын үүсгэгч тодорхойлогдоогүй.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter