ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ
613

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэлт, 2017-2018 онуудад аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хөдөлмөрч, бүтээлч нутгийн зон олон, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгээр Монгол улсын хошой “ТЭРГҮҮНИЙ АЙМАГ”-аар шалгаран батламжлагдсан бахдам сайхан амжилтаар бид аймгийнхаа түүхт 88 жилийн ойг угтлаа.

Монгол Улсын хошой тэргүүний аймаг болоход гар бие оролцон салбар, нэгждээ сэтгэл зүтгэл гаргаж ажилласан 1000 төрийн хаагчдад шагнал гардуулснаас тус төвийн лаборант Д.Наранцэцэг, Д.Сугир нар “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, нян судлагч Д.Адъяасүрэн, лаборант Ц.Амарзаяа  нар Аймгийн засаг даргийн “Жуух бичиг”-ээр, нягтлан бодогч Ш.Түмэнцэцэг, ариутгагч Т.Насанжаргал, жолооч П.Мөнхбаатар нар аймгийн “Талархал”-аар тус тус шагнагдлаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter