ЗӨСТ
Баянхонгор аймгийн ЗӨСТ Довчингомбын Товуусүрэнгийн нэрэмжит боллоо
243

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 07-р сарын 23-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг Монгол улсын хүний гавьяат их эмч Довчингомбын Товуусүрэнгийн нэрэмжит болгох шийдвэр гарсан. Тус нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 30-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Монголын анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн, монгол улсын гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, анагаах ухааны доктор, профессор Ж.Батаа, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Дашцэрэн, аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, Эрүүл мэндийн газрын төлөөлөл, Биологийн ухааны магистр, ЗӨСҮТ-ийн тэргүүний профессор Ч.Бямбаа болон хамтран ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, ЗӨСТ-ийн хамт олон болон Монгол улсын хүний гавьяат их эмч Д.Товуусүрэнгийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү нар нь оролцлоо.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter