Тарваган тахлын улиралчлалтай холбоотой тарваган тахал өвчнөөс сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 07-р сарын 24-нд Хилэнтийн гүүрэн дээрх эргүүл постоор Цэцэрлэг сумын Жаргалант гэдэг газраас 4 ширхэг тарваганы тулмыг Мөрөн сум руу тээвэрлэж яваад хураагдсан, мөн Мөрөн сумын 14-р багийн 25 тоот тушаа гудамжинд тарваганы 1 ширхэг тулам ил задгай хаясан байсныг газар дээр нь халдваргүйтгэж устгалд орууллаа. Мөн 2019 оны 07-р сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас тээвэрлэн Мөрөн сум руу оруулах гэж байсан 1 ширхэг тарваганы тулмыг Хилэнтийн гүүрэн дээрх эргүүл постоор илрүүлэн хурааж халдваргүйтгэл хийн устгалд оруулав. Тарвага тээвэрлэж явсан мотоцикльтэй иргэн зугатсан байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.08.01




