ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
868

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны 06-р сарын 03-ны 11 тоот албан даалгаврын хүрээнд тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын, Яаралтай түргэн тусламжийн тасгуудын эмч, ажилчдад “Тарваган тахлын голомтын төлөв, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, үйлчлүүлэгч иргэдэд “Тарваган тахлын голомтын төлөв, тарваган тахлаас сэргийлье” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Онцгой байдлын газрын “Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор FM-107.5” радиогоор “Тарваган тахал өвчний голомтын төлөв байдал, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Дундговь аймгийн нийт иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter