ЗӨСТ
Говь-Алтай аймгийн ЗӨСТ Алтай, Эрдэнэ, Чандмань сумдад тандалт судалгаа хийлээ
814

Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Чандмань сумдын Бурханбуудай, Гичгэнийн цурав голомтод тарваган тахлын тандалт хайгуулын шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр зурам, монгол тарвага, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар холбогдох сорьц материалыг мэрэгчдээс цуглуулан шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч илрээгүй болно.

Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг хийж, дээрх сумдын Эрүүл мэндийн төвийн ажилчид болон үйлчлүүлэгч иргэдэд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус бүр 1 цагийн сургалтыг зохион байгуулж, санамж хуудас тараалаа. Тус гурван сумдын Эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бэлэн эсэх, хамгаалах өмсгөлийн тоо, бүрдэл стандарт хангасан эсэхэд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter