ЗӨСТ
Боом өвчний хяналтын шинжилгээ хийлээ
586

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 07 сарын 31-нээс 08 сарын 14-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүнс, түүхий эдийн худалдааны төвд боомын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус боомын хяналтын шинжилгээгээр цуглуулсан сорьцыг бичил харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ хийхэд боом өвчний үүсгэгч илрээгүй. 

Хяналтын шинжилгээний үед хүнс, түүхий эдийн худалдааны төвийн ажилчдад “Боом өвчнөөс урьдчилан сэргийлье” сургалт зохион байгуулж, санамж хуудас тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter