ЗӨСТ
ОХУ-тай хамтран Хэнтий аймгийн хилийн бүс нутагт тарваган тахал өвчний тандалт судалгаа хийлээ
767

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны 09-р сард баталсан ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр 2016-2019 он”-ийн дагуу  Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Өвөр Байгалийн Чита мужийн тарваган тахал эсэргүүцэх станцтай хамтран 2019 оны 08-р сарын 01-ээс 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хэнтий аймгийн Дадал сумд тарваган тахлын байгалын голомтыг судлах шинжилгээг 42 мянган га талбайд хайгуул хийж, 184 сорьц цуглуулан нян судлал, ийлдэс судлал, молекул биологи /PSR/ зэрэг шинжилгээнүүдийг хийсэн.

Өвөр Байгалийн Чита мужийн тарваган тахал эсэргүүцэх станцын дарга, зоологич, лабораторийн их эмч нарын хамтарсан шинжилгээний дүнг Хэнтий аймгийн засаг даргын орлогчид танилцуулж, түүхт аялал жуулчлалын бүс нутаг болох Дадал суманд онцгой анхаарч байнгын хяналт тавьж ажиллахыг зөвлөн голомт дөлгөөн байгааг тэмдэглэв.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter