ЗӨСТ
Холерын шинжилгээний мэдээ
543

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 08-р сарын 12-оос 08-р сарын 14-ний хооронд холер (урвах тахал) өвчний үүсгэгч илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангийн ундны ус, “Алтайн хүдэр” компанийн Бургастайн боомтын хил дээрх ажилчдын байрны ундны ус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Төв цэвэрлэх байгууламжийн бохирын цооног, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгаас гарч буй бохир усны худаг зэрэг газруудыг сонгон сорьц дээжлэн авсан.

Тус шинжилгээгээр дээжилсэн сорьцыг бичил харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холер өвчний үүсгэгч илрээгүй.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter