ЗӨСТ
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа
513

Архангай аймгийн ЗӨСТ нь Архангай аймгийн Хашаат сумын ЭМТ-д 2019 оны 08-р сарын 29-нд Зоонозын халдварт өвчний үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Тарваган тахал, боом, галзуу, шувууны томуу, хачгаар дамжих халдварт өвчний тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, “Малын гоц халдварт өвчний үед эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвээр сургалт хийж, хувийн хамгаалах хэрэгслийн өмсөх, тайлах дадлага хийлгэлээ.

Мөн сургалтын үеэр тус сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд  зоонозын халдварт өвчний эрх зүйн актуудын мөрдөлт, зоонозын халдварт өвчний эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын хангалтад үзлэг шалгалт хийж, зөвлөмж өгч ажиллалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter