ЗӨСТ
Тарваган тахлын байгалийн голомтын тандалт шинжилгээ хийлээ
637

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 08-р сарын 13-27-ны өдрийг дуустал 14 хоногт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Цагаан-Уул, Баянзүрх сумын нутагт тарваган тахлын байгалийн голомтын хайгуул болон гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэв. Гүнзгийрэл шинжилгээгээр Цагаан-Уул, Баянзүрх сумын нутаг Согоот-Булнайн өр голомтын 10 секторт 26 удаа хайгуул хийж махчин шувууны гулгидас, гадны шимэгч цуглуулж, тарвага, зурам, үлийн цагаан оготно зэрэг агуулагч амьдыг олзворлож, лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн тарваган тахал өвчний агуулагч, дамжуулагчын тооллого, зүйлийн бүрдэл зэргийг тогтоох судалгаа хийлээ. Шинжилгээний үеэр Баянзүрх сумын Агар багийн иргэдийг хамруулан хүн амын дундах тандалт судалгааг гүйцэтгэж, зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter