ЗӨСТ
Хайгуул хяналтын шинжилгээ хийлээ
632

Архангай аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд Архангай аймгийн Тамирын цурав  Хөхнуурын  өр голомтод 2019 оны төлөвлөгөөний дагуу тарваган тахлын  хайгуул хяналтын шинжилгээг 2019 оны 08-р сарын 21-31-ний хооронд хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөн, агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн бүтцийг тогтоох судалгаа хийлээ.  Голомтот нутгаас мэрэгч амьтан, гадны шимэгч, гулигдасны нийт 219 сорьц дээжлэв. Дээжилсэн сорьцуудад ийлдэс судлалын шинжилгээ хийлээ. Мөн голомтот нутгийн  иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа хийж санамж тарааж сурталчлав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter