Цаг үеийн
Засгийн газрын бүтээн байгуулалтын үзэсгэлэнд оролцлоо
702

2019 оны 09-р сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ. 2019 оны 09-р сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн яам, түүний харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд оролцлоо.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Зоонозын өвчин судлалын үндэсний төв иргэдэд зоонозын халдвараас сэргийлэх зөвлөгөө өгч нийтдээ 800 гаруй сэрэмжлүүлэг, зурагт хуудас, санамж тарааж, байгууллага, ЭМЯ, МУ-ын Засгийн газрын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа. Үйл ажиллагааг нэг майхан болон хөдөлгөөнт автолабораторийг дэлгэн зоонозын халдварт өвчний оношзүйн тусламж, үйлчилгээ үзүүлж буй шинэ технологи, орчин үеийн мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.

Мал, амьтнаас хүнд халдварлах өвчлөлүүд, түүнээс сэргийлэх заавар өгч, зарим зоонозын халдварт өвчний эх уурхай болох амьтныг чихмэл болон үзмэр хэлбэрээр байршуулсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд 2 телевиз, 1 мэдээллийн сайтаар дамжуулан зоонозын өвчний цаг үеийн мэдээлэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлага өглөө.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter