Зөвлөгөө
Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
1455

Жил бүрийн 09-р сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг мэдээлж, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр хувь хүн, олон нийт, төрийн байгууллагууд, засаг захиргаа хамтран нэгдэж, галзуу өвчний талаар өөрсдийн хийсэн үйл ажиллагааг сурталчлах боломж тохиодог. Галзуу өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх энэхүү арга хэмжээг ялангуяа уг өвчин нутагшмал улс орнуудад Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо (Global Alliance Rabies Control – GARC)-той хамтран зохион байгуулдаг.
Мөн галзуу өвчний вакциныг анх удаа хийсэн, Францын химич, микробиологич Louis Pasteur-ын нас барсан өдрийг энэ өдөр хамтатган тэмдэглэдэг.
Одоогоор хүн, амьтны вакцинжуулалт нь хүний өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд энэ талын мэдээллийг олон нийтэд сурталчилж, түгээх нь урьдчилан сэргийлэх ажлыг амжилтад хүргэдэг.

Мэдлэг олго, дархлаажуул, устга
2016 онд дээрх сэдвийн дагуу олон нийтийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр чухал үйл ажиллагааг онцолсны нэг нь 2030 он гэхэд нохойгоор дамжин халдварладаг хүний галзуу өвчнийг таслан зогсоох уриалга байлаа. 2019 онд тэмдэглэх “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ зорилгын хүрээнд “Галзуу өвчнийг 30 он гэхэд тэглэнэ” сэдвийн дор зохион байгуулж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter