Цаг үеийн
Дорноговь аймгийн Замын-Үүд сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан тандалт судалгаа хийлээ
1322

БНХАУ, Монгол улсын хамтран ажиллах гэрээний дагуу Замын-Үүд суманд Монгол улсаас ЗӨСҮТөв, БНХАУ-аас ӨМӨЗО-ны Эрээн, Хөх хотын гаалийн газрын  хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчоо зэрэг байгууллагуудын тандалт судалгааны мэргэжлийн баг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр тандалт судалгааны ажлыг 2019 оны 09 сарын 20-24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Уг тандалт судалгааны баг Замын-Үүд сумын бүс нутагт 3 цэгт газар ажиллаж,  шар чичүүл- 26, монгол чичүүл- 11, бозлог зурам- 3, гэрийн хулгана- 26, орог зусаг-3, бор харх- 1, үхдэл-3 нийт 73 мэрэгч олборлон ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторит шинжиллээ. Тус шинжилгээгээр төмөр замын гарам орчмоос олборлосон чичүүлийн үхдлээс тарваган тахлын 1 эерэг материал илрүүлсэн ба нарийвчилсан шинжилгээ ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид үргэлжлэн хийгдэж байна.

Нийтлэгдсэн огноо: 2019.09.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter