ЗӨСТ
Дэлхийн галзуу өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан төлөвлөгөөт ажил зохион байгууллаа
1945

Жил бүрийн 09-р сарын 28-нд дэлхий нийтээрээ галзуу өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2030 он гэхэд нохойгоор дамжих хүний галзуу өвчний нас баралтыг тэглэх зорилгын дагуу галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд Ховд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын мэдээллийн самбарт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудсуудыг байршуулж, аймгийн болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг түгээлээ. Мөн аймгийн төвийн 12 багийн нийгмийн ажилтантай уулзаж, нохойтой айл өрхүүдэд тараах сэрэмжлүүлэг бүхий гарын авлага нийт 176 ширхэгийг хүлээлгэн өгч, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн Политехник коллежийн малын эмчийн 2 дугаар ангийн нийт 19 оюутнуудад галзуу өвчний талаар сургалт хийлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter