ЗӨСТ
Боом өвчний шинжилгээ хийгдлээ
571

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын нутагт боом өвчний байгалийн голомтын тандалт судалгааг 2019 оны 07-р сарын 19-31-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Тус сумдын нутагт боом өвчний голомт хяналтын хайгуул шинжилгээг хийж, 65 цэгт газруудын солбилцолыг тогтоон бүртгэлжүүлж, голомтот нутгийн экологийн бичиглэл хийж, шинжилгээний сорьц материал дээжлэв.

Мөн эдгээр сумдын хүн амын боом өвчний мэдлэг, хандлага, эрсдэлийг үнэлэх тандалт судалгааг 674 хүн болон эрсдэл бүхий  нутагт амьдарч байгаа 769 хүнийг хамруулан хийж, 360 өрхийн  хүн амд “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье“ санамж тарааж, яриа таниулга хийв. Дээрх 3 сумдын хүн эмнэлгийн зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлыг шалгаж заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter