ЗӨСТ
Шумуулаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын шинжилгээ хийгдлээ
869

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумдын нутагт шумуулаар дамжих халдвар өвчний байгалийн голомтын тандал судалгааг 2019 оны оны 07-р сарын 19-31-ний хооронд хийж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишгэд, Гуна, Бахтах, Шарга, Жарын гол, дархадын хотгорын усны сав 57 цэгт газраас нийт 1529 бие гүйцсэн шумуул, 264 авгалдай, 38 хүүхэлдэй цуглуулан шумуулын популяцийн тархалт, бүтцийн судалгааг хийж ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторт шумуулаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар хүргүүлэв.

Шумуулаар дамжих халдвар өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг нийт 4 сумын шумуул их тархсан гол усны орчим эрсдэл бүхий  нутагт амьдарч байгаа 769 хүн амыг хамруулан хийж, 360 өрхийн  хүн амд “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье“ санамж тарааж, яриа таниулга хийв.

Дээрх 4 сумдын хүн эмнэлгийн зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлыг шалгаж заавар зөвөлгөө өгөв.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter