ЗӨСТ
Хамтарсан тандал шинжилгээ хийлээ
934

Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын санамж бичгийн дагуу Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт, БНХАУ-ын Такешкен боомтын дагуу Ховд аймгийн ЗӨСТ болон МХГ-ын Экспорт, импорт хил хорио цээрийн тасаг, БНХАУ-ын Шиньжян- Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Чингил суманд байрлах Гааль хорио цээрийн газартай хамтран тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин, ховор халдварын тандал судалгааг 2019 оны 10-р сарын 07-ны өдрөөс 2019 оны 10-р сарын 17-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Хамтарсан судалгааны сүүлийн өдөр хоёр улсын мэргэжилтнүүд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж энэхүү хамтарсан судалгаа нь олон талын үр ашигтай байсныг онцлон тэмдэглэж цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахад анхаарах зүйлс болон ололттой зүйлсийнхээ талаар ярилцаж хэзээд хамтран ажиллахдаа бэлэн гэдгийг Чингил сумын Гааль хорио цээрийн газрын мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter