ЗӨСТ
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулагдлаа
553

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 190 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” 2019 оны 10-р сарын 21-ний өдөр аймгийн засаг даргын 2019 оны А/689 дугаар захирамжийн дагуу нэгдсэн удирдамжаар зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд төвийн үйл ажиллагааг сурталчилж, ард иргэдийг мэдээллээр хангаж ажиллалаа.

Аймгийн бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, тэдний санал, зөвлөмжийг судалж, бодлого шийдвэрт тусгах зорилго тавин ажиллалаа.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter